Ерөнхийлөгч 14.00 цагаас бөхчүүдэд цол олгоно


 

Ерөнхийлөгч 14.00 цагаас бөхчүүдэд цол олгоно

 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр 14.00 цагаас Төрийн ордонд Үндэсний их баяр наадамд амжилттай оролцсон бөхчүүдэд цол олгоно.

2019 оны Улсын наадамд түрүүлж, Улсын аварга болсон Э.Оюунболд допинг хэрэглэсэн нь тогтоогдсон тул Улсын аварга цолыг хураасан. Ингэхээр түүнд унасан бөхчүүдэд цолыг нөхөн олгох юм.

Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд ес давсан Увс аймгийн Ховд сумын харьяат, "Увс нуур” дэвжээний бөх Н.Батсуурьт "Улсын Даян аварга” цол олгоно. Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат бөх, улсын арслан Ц.Содномдоржид "Үлэмж бадрах” чимэг олгохоор шийдвэрлэсэн байна. Мөн Дорнод аймгийн Дашбалбар сумын харъяат "Дорнын хүчтэн" дэвжээний бөх, Улсын начин Д.Анарт "Улсын заан" цол, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харъяат "Их Монголын хүчтэн" дэвжээний бөх, аймгийн арслан Б.Цэдэнсодномд "Улсын харцага" цол олгох ёслол болно.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.