Харри Поттер кино болон ном нь нууцаар дүүрэн гэдгийг шимтэн үзэгчид бүгд мэдэх байх. Гэвч ном болон киног нь дурлан үзсэн хүн ч анзаараагүй нууц байдаг байна. Өнөөдөр манай сайт тэдгээр нууцуудыг цуглуулан та бүхэндээ толилуулж байна.
Уг үзэгдлийг харсан хүмүүс авга эгч Пэтуниа хоол хийж байгаа гэж харж байгаа байх. Гэвч үнэндээ Дадли-гийн хуучин хувцсыг өнгөнд оруулж Харри-гийн дүрэмт хувцас болгож байгаа нь энэ юм. Үүнийг зөвхөн номонд л дурьдсан байдаг.
3-р анги дээр, Хермиона гэнэт ангид орж ирээд сууж буй нь харагддаг. Харин түүний цаг ухраагч зүүлт бага зэрэг харагдах ба дараагийн үзэгдэл дээр нуучихдаг.
Сүүлийн анги дээр Волдеморт Драког тэврэх ёсгүй байсан. Үүнийг зураг авалтын үеэр зохиосон ба хоёр жүжигчин хоёулаа эвгүй байдалтай байгааг анзаарч болно.
Слагхорн сандал болж дүр төрхөө нуудаг үзэгдлээс та түүний хөлийг харах боломжтой
Эзэн Волдеморт дохиураа сулхан барьдаг хэрнээ унагадаггүй шалтгаан нь ардаа дэгээтэй байсан байна. Үүнийг Ральф Файнс өөрөө сэдэж байжээ.
Локхарт хичээлийн танхимд сахилгагүй пиксинуудыг чөлөөлөх үед Хермиона өөрийн ном дэвтрийг хажуу тийш нь унагаадаг. Учир нь тэрээр пиксинууд нүдэнд үзэгдсэн бүхнээ урж, эвддэг гэдгийг мэддэг байсан юм.
Эхний анги дээр Снейп Харри уруу харахад түүний сорви өвддөг. Гэвч үнэндээ Квирелл толгойгоо эргүүлж Волдеморт Харри уруу харж байсан учраас юм.
Профессор Слагхорн-ы дохиур нь түүний нэртэй адил дунгийн эвэр шиг хэлбэртэй
Хүн бүхэн өөрийн нэрээ галт цом уруу хийж байхад Невилл аль хэдийн хоёр дах даалгаврын талаар Харрид туслах гээд ном уншиж буй нь харагдана.
ЭХ СУРВАЛЖ: ZAKUZ.mn
Сэтгэгдэл