Худал дуудлага, мэдээллийг шалгаж байна


Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд 2021 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдрийн 16 цагийн үед гар утсаа алдаад, хулгайчийг барьж авах явцдаа хутгалуулсан гэх дуудлага иргэнээс иржээ. Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид шалгалтын ажил явуулахад ахуйн хүрээнд үйлдэгдсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг далдлах зорилгоор худал дуудлага өгсөн болохыг тогтоосон байна. Одоо мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.
Худал дуудлага мэдээлэл өгснөөр цагдаагийн үйл ажиллагаанд саад учруулж маш их цаг хугацаа зарцуулах болж байгаа юм. Иймд иргэд үнэн зөв мэдээлэл өгч цагдаагийн байгууллагатай хамтран ажиллахыг хүсч байна.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.