Д.Сумъяа, Р.Сильва нарын барилдааныг тойрсон нийгмийн сүлжээн дэх маргаан


Жүдо бөхийн алтан медалийн төлөөх барилдсан Д.Сумъяа  болон Бразилийн бөх Р.Силва нарын барилдааныг монголчууд шударга бус боллоо гэж үзэж Rio 2016 Фэйсбүүк хуудастсанал бодлоо илэрхийлсээр байна.

Ихэвчлэн Силваг "дүрмийн бус барилдсан", "удаашруулсан бичлэгээс үүнийг харах боломжтой" хэмээн бичиж, "шүүгчдийг алдаа гаргасан", "шударга бус шүүлээ", "Д.Сумъяа ялах байсан" гэх мэтчилэн бичиж байна.

Мөн Рафаэла Силваг "Бразилийн бөх учраас л яллаа", "Бразиль алтан медаль авахын тулд хэдийг төлсөн?" гэх мэтээр бухимдлаа илэрхийлжээ. Зарим нь "монголчууд аа, тайван байж, гадаадаар битгий хараагаарай, биднийг дэлхий нийт харж байна" гэх мэтээр саналаа бичсэн байв.

Харин бразильчууд "Та нар Бразильчуудыг яагаад булхайцсан гэж үзэж байгаа юм бэ? Энд хэд хэдэн шүүгч байна. Тэд сохор биш шүү дээ. Тэр үүнийг хүртэх гавьяатай хүн", "Монголчууд финалд ялагдаад ууртай байна. Дуугаа татаад Олимпийн наадмаа үз", "Хоёр ч шүүгч бичлэгээс алтан медаль Бразилийнх гэж үзлээ. Тиймээс уйлахаа боль, дөрвөн жилийн дараа медалиа буцаан авахдаа бэлд"  гэх мэтээр хариу бичсэн байлаа.

Үүний зэрэгцээ "Би Монгол хүн биш л дээ. Би Косовогоос бичиж байна. Гэвч тэдний түмэн зөв. Алдаатай барилдаан болсон" гэсэн бол нэг хэрэглэгч "Хөөх, уг нь монголчууд сайхан хүмүүс, надад Монгол найз олон байдаг. Гэвч тэднийг ийм бүдүүлэг аашилна гэж бодож байсангүй. Надад энэ барилдааны шударга, шударга болсон нь хамаагүй л дээ. Гэхдээ нэг тэмцээнд ялагдчихаад энэ улсыг ард иргэдтэй нь доромжлоод байгаа нь сайн зүйлд хүргэхгүй л болов уу" гэжээ.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.