Начин Э.Энхбатын гэргий Б.Нандинцэцэг: Гурван үеэр минь тоглож, яргалсан хүн араатан гэж байх юм аа


Начин Э.Энхбатын гэргий Б.Нандинцэцэг: Гурван үеэр минь тоглож, яргалсан хүн араатан гэж байх юм аа

 

Олимпын аварга Н.Түвшинбаярт зодуулсан улсын начин Э.Энхбат үхэл амьдралын зааг дээр 9 сар зогсож байна. БНСУ-д найман сар тасралтгүй үргэлжилсэн эмчилгээнд ахиц гараагүй учраас Э.Энхбат эх орондоо ирж, Сонгодо эмнэлэгт хэвтээд хэдхэн хонож байгаа юм.

Н.Түвшинбаярын зодоон болдог өдрийн архидан согтуурал Ардчилсан намын удирдлагын сонгуулиас үүдэлтэй. Зодоон болсон байраар Булган аймгийн дарга нар, Херо Баатар, Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Ганзул гэх мэт олон хүн хөлхөж байсан талаар ч хэвлэлүүд мэдээлж байгаа.

Э.Энхбат начныг БНСУ-аас ирснээс хойш түүнийг "нас барсан гэнэ” гэсэн мэдээлэл нэг биш удаа гарсан. Гэсэн ч ар гэрийнхэн нь байр сууриа илэрхийлээгүй байсан бол өчигдөр начны гэргий Б.Нандинцэцэг өөрийн цахим хуудаст үзэл бодлоо бичжээ.

"Яагаад заавал ганцхан тархийг нь гэж. Гурав цохиод зогсохгүй. Донор болдoг бол тал тархиа ч болов өгөх юмсан. Өнгөрсөн найман сарыг яаж тэвчиж,нулимсаа залгиж өнөөдрийг хүргэлээ. Зөв хүн байгаад хохирдог хорвоо юм. Миний хань тэмцсээр, бид итгэлээ алдахгүй эцсээ хүртэл зүтгэх болно. Гурван үеэр минь тоглож яргалсан хүн араатан гэж байх юмаа” гэж бичжээ.

Capture2-1-300x214 Начин Э.Энхбатын гэргий Б.Нандинцэцэг: Гурван үеэр минь тоглож, яргалсан хүн араатан гэж байх юм аа


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.