Энэтхэгт төрөнгүүтээ эхдээ хаягдсан нярайг золбин нохой олж аварчээ


Энэтхэгт төрөнгүүтээ эхдээ хаягдсан нярайг золбин нохой олж аварчээ

 

Энэтхэгийн Чаттисгарх мужид дөнгөж төрсөн нярай хаягдсан байсныг нэг нохой олж, хүмүүсийг ирэх хүртэл дулаан байлгаж осгохоос аварсан явдал гарчээ. Тэрхүү охиныг аварсан хүмүүс түүнд Аканкша хэмээх нэр өгсөн аж. Хамгийн гайхаар нь хөөрхий охины хүйг нь хүртэл бүрэн тасалж аваагүй байхдаа хаясан байв.

Чаттисгарх мужийн Лорми тосгоны иргэн Муннанал Пател өглөөний 11 цагт ажилдаа явж байгаад тариан талбайн дундаас хүүхэд уйлах чимээнээр очиж үзтэл нялх гөлөгнүүдийн дунд нярай хүүхэд хэвтэж байгааг харсан байна.

Хүүхдийн хүй нь бүрэн тасраагүй байсан учраас төрөөд огт удаагүй гэдэг нь тодорхой байсан аж. Ийнхүү нярайг олсон иргэн цагдаа дуудаж, тэд даруй тосгоны хүүхэд хамгаалах байгууллагад түүнийг шилжүүлсэн байна.

 

 

Нярайг дараа нь эмнэлэгт хүргэж, үзлэг хийхэд гэмтэл огт байхгүй, осголтын шинж тэмдэг ч илрээгүй байв. Хэдий тус нутагт дулаан уур амьсгалтай ч 12-р сар тул шөнөдөө харьцангуй хүйтэн хонодог байсныг дурдах хэрэгтэй. Гэтэл нярай осгоогүй байсны шалтгаан нь хажууд нь хэвтэх гөлөгнүүд түүнийг биеийнхээ илчээр дулаацуулсантай холбоотой аж.

Түүнийг олсон хүмүүсийн нэг "Хөөрхий охиныг азаар нэгэн золбин нохой олж, гөлөгнүүдийнхээ хамтаар дулаан байлгаж байсан. 12-р сард энд их хүйтэрдэг тул үүнийг тэнгэрийн аврал гэлтэй." хэмээн ярьжээ.

 

 

Тэндхийн зэрлэгшсэн ноход хүмүүст маш халтай байдаг учраас охиныг ингэж хамгаалсан нь жинхэнэ гайхамшиг хэмээн иргэд мөн ярьжээ. 

Цагдаа нар охины эцэг эхийг хайх ажиллагаа эхлүүлсэн бөгөөд орон нутгийн цагдан сэргийлэх хэлтсийн дарга ийм зүйл болсонд цочирдсоноо илэрхийлсэн байна.

 

 

"Ийм зүйл хийж байдаг тэд эцэг эх биш харин гэмт хэрэгтнүүд" гэж нутгийнхан ам уралдан ярьцгаасан бөгөөд ус уух хувьтай байсан бяцхан охинд тэд  Аканкша хэмээх нэрийг хайрлажээ.

 

 
https://www.caak.mn/view/8289291/


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.