Өчигдөр /2022.01.02/ БНСУ-ын Сөүл хотын Ганнамын гудамжинд Шинхён метроны буудлын ойролцоо гурван Монгол иргэнийг Солонгос иргэд шалтгаангүйгээр зодож танхайрсан байж болзошгүй хэрэг гарчээ. Сөүлийн Сочү дүүргийн цагдаагийн газар тус зодооны хэргээр БНСУ-ын иргэн А-г баривчилж, хэрэг нээн шалгаж байна. Мөн бусад гэмт этгээдүүдийг барихаар ажиллаж байгаа аж.
Эх сурвалж: БНСУ дахь Гадаад иргэдийн эрхийг хамгаалах ТББ
Сэтгэгдэл