БНСУ-ын Сөүл хотод амьдардаг манай улсын иргэн Ань таксины жолооч болон зорчигдыг зодож гэмтээсэн хэрэг өчигдөр (2018.01.03) орой 21:00 цагийн орчимд гарчээ.Тэрбээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хажуугаараа өнгөрч байсан таксиг хүчээр зогсоож, хүмүүсийн толгой руу хүчтэй цохиж, ам, хамрыг нь гэмтээсэн байна.
Монгол Улсын иргэн А нь 43 настай, тус улсад 18 жилийн турш хууль бусаар амьдарч байгаа нэгэн аж. Ажил олгогч солонгос эзэн нь цалинг нь өгөхгүй байсан тул согтуудаа ийнхүү уураа гаргасан талаар эх сурвалж мэдээлэв. Тус улсын цагдаагийн газар А-д эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.
Сэтгэгдэл