УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан БНХАУ-ын иргэн, инженер Чен хо гэгчийг орчуулагчийнх нь хамт зодсон гэх мэдээлэл нийгмийн сүлжээнд өнгөрсөн шөнө цацагдсан. Тодруулбал, БНХАУ-ын инженер Чен Хо-г гишүүн Б.Дэлгэрсайхан“Теди” төвийн урд талын оффистоо дуудаж, улмаар маргалдан хамран тус газар нь хэд хэд цохиж, хамрыг нь хугалан, шилбэ, тархи толгой руу нь өшиглөсөн гэх мэдээлэл, зураг цацагдсан юм. Хохирогч Чен Хо-гийн шилбэний махыг яртал зодож, гандан яс нь цухуйсан байсан бөгөөд Гэмтлийн эмнэлэгт яаралтай очсон. Түүний биеийн байдал хүнд гэх мэдээлэл ч цацагдаад байна.
Тэгвэл Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст шалгагдаж байгаа нь үнэн аж.
Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.
Сэтгэгдэл