Билгүүн: Японд шуурхай ажиллаж байна. Манай дарга нар болохоор яаж мэддийн гэж байх жишээтэй


 

Билгүүн: Японд шуурхай ажиллаж байна. Манай дарга нар болохоор яаж мэддийн гэж байх жишээтэй


Загвар өмсөгч, бизнесийн салбарт хүч түрэн орж ирж байгаа О.Билгүүн өдгөө ажлын шугамаар Япон улсын Токио хотод байгаа билээ. Тэгвэл саяхан Тонгад далай дор болсон галт уулын дэлбэрэлтийн улмаас Япон болон далайн эрэгтэй хотуудад цунамины аюул учирч магадгүй талаар анхааруулга гаргаад эхэлсэн.

Харин О.Билгүүн энэ талаар ийнхүү бичжээ. "Урд шөнө гэнэт Япон иргэн бүрийн утсанд (миний ч утсанд) түгшүүрийн дохио ирж, телевизээр байгалийн гамшиг буюу "ЦУНАМИ”-н мэдээг цаг алдалгүй түргэн шуурхай хүргэн ажиллаж байна. Зохион байгуулалт, хурд гэж гайхамшигтай юмаа…


Билгүүн: Японд шуурхай ажиллаж байна. Манай дарга нар болохоор яаж мэддийн гэж байх жишээтэй


Мэдээ нь хүртэл судалж бэлдсэн юм шиг маш дэлгэрэнгүй тайлбарлаж байх юм… Гэтэл Монголд аль карантинд байхад анхны газар хөдлөлтийн мэдээг Улаанбаатарт хамгийн түрүүнд FB дээр пост хийгээд мэдээлж байсан нь бараг би байхаа. Зурагт асаасан дииииииийййд гээд байхгүй.

Тэгээд л дахиад л FB-ээр дамжуулж өөрийгөө шуурхай штаб болгон ажиллуулж билээ. Тэгсэн маргааш нь дарга нар нь хээв нэг "Бид нар яаж мэддэгийн энэ байгалийн гамшгийг чинь” гэсэн шиг хариулт өгч байж билээ. Нөгөө "Түгшүүрийн дохио” "Цугларах цэг” мэгээ хэзээ ч ашиглах гээд байгаан тэ. Надад лав аймар байсан дайвалзаад л…” гэлээ.

"За ингээд дахин болж магадгүй гэж урьдчилж анхааруулж байх шиг байна (хэл мэдэх нь орчуулаад харчих байх. Би гүүглдмэр аядлаа ). Сая бас утсанд ирлээ. Би урьдчилан мэдээлэх ёстой биш цаг тухайд нь хурдан шуурхай ажиллаж иргэддээ мэдээлэл хүргэх хэрэгтэй л гэж яриад байгаа юм. Харин дараа нь анхааруулаад явахад болно доо. Өөдөөс урьдчилан мэдэх боломжгүй гээд л ойлголтын зөрүүтэй хэрэлдээд байх юм” гэв.


Билгүүн: Японд шуурхай ажиллаж байна. Манай дарга нар болохоор яаж мэддийн гэж байх жишээтэй

 

Эх сурвалж: asuult 

 

 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.