Шуудангаар илгээсэн хар тамхины хэмжээ 1288 хувиар ӨСЖЭЭ


Шуудангаар илгээсэн хар тамхины хэмжээ 1288 хувиар ӨСЖЭЭ

 

Өмнөд Солонгосын гаалийн газраас илрүүлсэн хар тамхины хууль бус наймаа өнгөрсөн онд дээд амжилт тогтоожээ.  Тус улсын гаалийн алба 2021 онд нийтдээ 1272 кг хар тамхи хураан авсан бөгөөд энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 757 хувиар өссөн үзүүлэлт аж. Цар тахлын үед хар тамхины хүргэлт нэмэгдсэн бөгөөд шуудангаар илгээх, тээвэрлэн хил гаргах тохиолдол эрс нэмэгдсэн байна.

Ачаа болон шуудангаар зөөвөрлөгдөн хил давах үедээ хураагдсан хар тамхины хэмжээ өнгөрсөн оны мөн үеийнхээс 1288 хувиар өсөж 1258кг болсон бол 12кг хар тамхийг аялагчдаас хураан авсан нь өмнөх оны мөн үеийнхээс 77 хувиар буурсан үзүүлэлт аж. 

 

Солонгосын хил нэвтрүүлэхээр завдсан хар тамхийг төрлөөр нь ангилан авч үзвэл: 

  • Метамфетамин- 849 хувиар өсөж 577кг
  • Кокайн- 448кг 
  • Марихуан- 50 хувиар өсөж 99кг 
  • Экстаси- 569 хувиар өсөж 143кг 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.