Гэхдээ өмнөө "крантай” хүмүүсээс дөлж, тойрч байгаа нь ил тод байгаа юм. Тодруулбал, өдгөө Эдийн засаг, хөгжлийн дэд сайд болчихсон яваа С.Наранцогт.
Тэр 2018 оны дөрөвдүгээр сараас Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүн, 2020 оны дөрөвдүгээр сараар даргаар ажиллаж байгаад, дэд сайдын суудалд заларсан. Тэгэхээр тухайн оноос хойшх зээлүүдтэй нэр холбогдох нь дамжиггүй.
Гэтэл С.Наранцогт шалгуулах ёстой атал харин ч албан тушаал дэвшсэн нь арын хүнийг нь ил болголоо. Түүнийг Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатарын ойрын хүн гэгддэг. Үүнийг баталж буй мэт Ч.Хүрэлбаатар Сангийн сайд байх үед Хөгжлийн банкийг Засгийн газрын ХЭГ-ын харьяанд байсныг Сангийн яамны харьяанд "өгч” С.Наранцогт тус банкны ТУЗ-ийн дарга болсон байдаг.
Өдгөө олны анхаарлыг татаад байгаа Пирамид орд, Мондулаан трейд, Зэст өндөр, Мон Лаа, Сэлэнгийн герефорд зэрэг их хэмжээний зээл авч, чанаргүй болгосон компаниуд 2018 оны зургаадугаар сараас хойш Хөгжлийн банкнаас хөрөнгө оруулалт авсан байдаг.
Түүнчлэн өнгөрсөн 2021 оны наймдугаар сард УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Хөгжлийн банкны асуудлыг хөндөж, олон нийтэд ил болгохыг шаардсан ч Ч.Хүрэлбаатар Сангийн сайдын хувьд гүрийсээр байгаад өнөөг хүргэсэн.
http://erennews.mn/article/53224
Сэтгэгдэл