Америк, Европын болчимгүй олон хоригт Оросууд зэвүүн хариу барилаа !!!


Америк, Европын болчимгүй олон хоригт Оросууд зэвүүн хариу барилаа !!!

 

Капитализм нь хөгжлийнхөө явцад маш харгис байсан учраас суут сэтгэгчид түүний мөн чанарыг танин барьж, Коммунизмыг үндэслэх нь зүйтэй хэмээн ОКТЯБРЫН СОЦИАЛИСТ хувьсгалыг хийсэн орон нь ОРОС орон болсон билээ. Энэ нь Капиталистууд өөрийн мөн чанараа өөрчлөх гэсэн боловч чадалгүйгээр ДЭЛХИЙН ХОЁРДУГААР ДАЙНЫГ өдөөж, улмаар ялагдал хүлээсэн нь тэд ийм замаар явж болохгүй гэдгээ ойлгосон.

Капиталист нийгмийн мөн чанараа өөрчилж НИЙГМИЙН ЧАНАРТАЙ өөрчлөлт, өнгө зүсээ хувиргаж АРЧИЛСАН НИЙГЭМ, ЗАХ ЗЭЭЛИЙН НИЙГЭМ Ч гэнэ үү шинэ нэр томьёо гарган НАТО гэсэн цэрэг дайны эвсэл гаргасан нь СЭВ-ийн орны эсрэг зохион байгуулагдсан хоёр СИСТЕМИЙН ХҮЧНИЙ харьцааг барих болсон.

Гэтэл 1990 онд СОЦИАЛИСТ СИСТЕМ задарч СЭВ ч байхгүй болсон нь НАТО дураараа хүчирхийлэх болсны үр дүн нь ОРОС, УКРАЙНЫ дайнаар илэрч байна. Энэ хүчний харьцааг тэнцвэржүүлэхэд ОРОС УЛС өөрийгөө батлан хамгаалахад хүрч байгаа нь бие даасан ЭДИЙН ЗАСАГ ЦЭРГИЙН том эсвэл гаргахад хүрч байж магадгүй. АНУ тэргүүтэй НАТО-гийнхны барьсан ганцаардуулах гэсэн ХОРИГ арга хэмжээ нь ашигтайгаар эргэж байгаа тухай ОРОСУУД бэлэг барьсан тухай уншина уу?

Хязгааргүй олон Хориг арга хэмжээ авсан барууныханд Оросууд маш зэвүүн хариу өгчээ

Украины дайн: Барууны хориг арга хэмжээ нь ОХУ-ыг эдийн засгийн бүрэн хараат бус болгоно. (эхний алхам) Юрий Подоляк. 2022-03-11 Өчигдөр маш сонирхолтой тэмдэг бүхий үйл явдал боллоо. Зарчмын хувьд хүлээгдэж байсан хэдий ч тэр зүйл яг өчигдөр боллоо. ОХУ, түүний Ерөнхийлөгч Владимир Путин барууны хориг арга хэмжээний хариуг өгөв. Оросын дотоодын эдийн засгийг сүйрүүлэхийн тулд Баруун нэгдүгээр, хоёрдугаар багц… гэх мэт хязгааргүй олон хориг арга хэмжээг авсан хэдий ч Оросын удирдагчид өчигдөр бүгдэд нь нэг дор хариуг нь өгчээ. Хариу хүлээлттэй ч байсан, Бас маш ганган ч өгөв.

Эхний хариу бол ОХУ-ыг орхин гарахаар шийдсэн, ОХУ-ын газар нутаг дээр үйл ажиллагаа явуулдаг байсан гадаадын аж ахуйн нэгжүүдийг улсынх болгох тухай. ОХУ-ыг орхин гарсан, удирдлагагүй болсон ААН-дийг цаашид Орос өөрөө удирдана. Ажлын байрыг ч, ажлын циклийг хадгална. Зөвхөн менежментийн болон санхүүгийн удирдлагыг төрийн оролцоотой болгож өөрчлөнө. Ингэснээр үйл ажиллагаа нь үргэлжилж, харин ашиг орлого нь Орос улсдаа үлдэнэ. Орос ба Барууны бодит дайн болж байна. Орос бодлогоор хоёр түлхүүр асуудлыг шийдэх ёстой болсон.

Ажлын байрыг хадгалах, инфляцийг хамгийн бага түвшинд байлгах. Учир нь Баруун хэзээ ч цэрэг дайны аргаар Орост довтлохгүй. Украйнаар дамжаад ч дийлэхгүй. Иймээс л Эдийн засгийг онилдог. Өнөөдөр яг тийшээ л довтолж байгаа нь энэ. Гадаадын аж ахуй нэгжүүд гэнэт гарч явах, капиталаа Оросоос татан авах, байгууллагаа үгүй хийх зэрэг нь ОХУ-ын дотоодод эмх хзамбараагүй байдал үүсгэх гол зорилготой. Гэвч тэдний энэ төлөвлөгөө тэс ондоо, бүүр эсрэг үр дүнд хүргэв.

Капитал гаргах, ажлын байрыг их хэмжээгээр үгүй хийх (ажил орлогогүй олон түмэн бий болгох) оролдлого нь харин ААН-дийг үндэстнийх болгон хураан авах тухай болж эргэв. Одоо тэдгээр аж ахуйн нэгжүүдийн эзэд бодох ёстой, бизнесээ алдах уу? Эсвэл Орост үргэлжлүүлэн ажиллах уу? Тоёота лав эргэцүүлээд эхэлжээ. Миний дээр хэлсэн зэвүүн бөгөөд ганган шийдвэрийн хоёр дахь нь бүр ч чухал. Улсын болон хувийн өртэй холбоотой юм. ОХУ Баруунд төлөх улсын болон хувийн бүх өрийг царцааж улмаар цуцална гэв.

"Бид танай өрийг өгөхөд бэлэн. Гэхдээ та нар манайхыг авчихсан байгаа түүгээр л төлье”. Гэтэл Оросын дотоодын зах зээл дээрх актив гадаадад царцаасанаас их. Барууныхан Оросын 225 миллиард долларын мөнгөн хөрөнгийг царцаасан. Харин Орос барууны 900 миллиард долларын хөрөнгийг царцаана. Ямар байна даа. Зарим хүмүүс 2022 оны 2 дугаар сарын 24-ний өдрөөс өмнөх ойлголтоороо "Дэлхийн Худалдааны байгууллага, арбитраж олон улсын хууль дүрэм” энээ тэрээ гэх гэж байна уу?

Залуус аа, та нар хамгийн гол зүйлийг ойлгоогүй л байна. 2022-02-24 гэдэг бол дэлхий цоо шинэ эрин үе рүү алхан орсон өдөр юм. Олон улсын тэдгээр институциуд хэн нэгэнд үйлчилж байж болох ч Оросын хувьд одоо ажиллахгүй. Орос тэдгээрийн эрх зүйн үйлчлэлээс нэгэнт татгалзсан, хүлээн зөвшөөрөхөө больсон. Түүнийхээ ч ачаар эдийн засгийн хувьд бүрэн тусгаар тогтнолыг олж авч байна. Одоо хэн ч түүнийг Оросоос буцаан авч чадахгүй.

Тэр байтугай Баруунтай ч ( энэ эдийн засгийн дайн зогсохгүй нөхцөлд ч ) жинхэнэ зах зээлийн бодит харилцаа эргэн ирэх болно. Бараа-мөнгө-бараа гэсэн эрүүл харилцаа. "Манайд бараа байна. Та нарт мөнгө байна дуртай бол ав, дургүй бол боль”. "Мөнгөө та нарын институциар дамжуулахгүй. Хаана үрэхээ бид өөрсдөө мэднэ”. Энэ тохиолдолд бас зарим нь Орос импортоо алдана гэх байх. Үгүй ээ, тэрийг тэд худалдаад авчихна.

Магадгүй жаахан үнэтэй л байх. Хүйтэн дайны үед ч "Зөвлөлтөд өндөр технологийг бүү зар” гэдэг байсан. Харин бизнес бол бизнес. Япончууд Зөвлөлтөд чипүүд зардаг л байсан. Шумбагч завь хийхэд нь огтхон ч саад болоогүй. Ийм маягаар шийдэгдэнэ. Барууны сүүлийн 20 гаруй жил хэчээн байгуулсан эдийн засгийн дарамт шахалтын бүтэц өчигдрөөс эхлэн "өнгөрсөн зүйл” болж хувирав.

Оросын удирдагчдын гар сулрав. Магадгүй танд тэгтэл хүчтэй мэдрэгдэхгүй, харагдахгүй байгаа байж болно. Гэсэн хэдий ч энэ бол хуучин ертөнц нэгэнт нурж эхэлж буйн илрэл. Дэлхий дээр үйлчилж байсан эдийн засийн хуучин загвар нуран унаж эхэллээ. Эргэлт буцалтгүй процесс түүнийг ийн нурааж байна. Сэтгэл зүйгээ бэлд, нэг ч зүйл буцаж ирэхгүй. Энэ бол зөвхөн Украйнд, Орост ч биш . Энэ дэлхийн хүн бүрт, тэр тусмаа Европчууд, Америкчуудад хамгийн их хамаатай.

Олон улс судлаач А.Баяр

http://tatap.mn/18815.html?fbclid=IwAR0NhAJdJEK9l4idGXzuREBy-v6llfr7-M3IGdjccRyexlRT6M38QVLMHgk

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.