Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Home plaza" салбарт байх KFC түргэн хоолны газарт үйлчлүүлж байсан 13 настай хоёр хүүхдийг тус хоолны газрын ажилтан зодож, танхайрсан хэрэг гарсан байна.
Эл хэргийг цагдаагийн байгууллагаас тодруулахад "Хэрэг цагдаагийн байгууллагад гуравдугаар сарын 26-ны өдөр бүртгэгдсэн. Шалгалтын явцад 13 настай хоёр хүүхэд хохирсон нь тогтоогдсон. Энэ хэрэгт KFC түргэн хоолны газрын ажилтан 29 настай, эрэгтэйг холбогдуулан шалгаж байна. Одоогоор хохирогчдын гэмтлийн зэрэг тогтоогдоогүй байна" гэх тайлбарыг өглөө.
https://news.zindaa.mn/446j
Сэтгэгдэл