Цагдаагийн байгууллага жагсагч залуусыг албадан тарааснаа хүлээн зөвшөөрлөө


Цагдаагийн байгууллага жагсагч залуусыг албадан тарааснаа хүлээн зөвшөөрлөө

 

Цагдаагийн Ерөнхий Газраас өчигдөр төв талбайд болсон жагсаал, цуглаантай холбоотойгоор мэдээлэл хийлээ.

 

Энэ үеэрээ Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга Р.Отгонжаргал: "Өчигдрийн жагсаал бол зөвшөөрөл авсан цуглаан биш. 18.00-19.00 цагийн үед жагсаалын бүтэц өөрчлөгдөж, эмх замбараагүй байдалд уриалж эхэлсэн. Хууль Зүй, Дотоод Хэргийн Сайд Х.Нямбаатар гарч ирж, жагсагчидтай уулзах үеэр ундааны сав шидсэн. Энэ үеэр нэг эмэгтэй ундааны саванд оногдож гэмтсэн. Гэмтлийн зэргийг нь тогтоолгож байгаа. Улмаар жагсагчид цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг эсэргүүцэх, архидан согтуурах, Төрийн ордон, Их Тэнгэр зэрэг төрийн тусгай обьект рүү халдах үйлдэл хийсэн, цагдаагийн албан хаагчдын биед халдах, тархи толгойг хагалах үйлдэл хийж эхэлсэн.

 

Нийт цагдаагийн 7 албан хаагч гэмтсэн.

 

Энэ дунд "7-р сарын 1" шиг үймээн гаргая гэж ярьж байсан хүмүүс ч байсан. Ийм учраас 03.00 цагийн үед албадлагын арга хэмжээ авч, 20 иргэнийг саатуулан шалгаж эхэлсэн." гэв.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.