Хаан банк зарлагаа иргэдийн халаасны мөнгөөр нөхөж эхлэв үү?


Хаан банкийг тойрсон иргэдийн гомдол тасардаггүй. Нэгэн үе ганц шилжүүлэг хийх гэж хэдэн цагаар очерлодог байсан. Харин тус банк энэхүү бухимдал дагуулсан нөхцөл байдлаа "экспресс банк” үйлчилгээр халж иргэдийн талархлыг хүлээгээд байгаа.

Гэвч эдгээр шинэчлэлдээ зарцуулсан зарлагаа үйлчлүүлэгчийнхээ халааснаас нөхөх шийдэлд хүрсэн бололтой. Тодруулбал Хаан банк АТМ-аас авах мөнгөний хэмжээнээс үл хамаараад шимтгэл нь 100 төгрөг байсныг 100 мянга хүртэлх зарлагад 150, 101 мянгаас дээш бол 200 төгрөг болгон нэмэгдүүлжээ.

Үүнийхээ шалтгааныг тэд хэрэглэгчиддээ илүү шуурхай, чирэгдэлгүй үйлчлэх үүднээс техник, тоног төхөөрөмжөө бүгдийг нь сайжруулж байгаа бөгөөд өндөр өртгөөр системээ шинэчилж буй тул АТМ-ын шимтгэлийг нэмэх шаардлага гарсан хэмээн тайлбарлажээ.

Монгол Улсын бүх нэгжид үйл ажиллагаа явуулан өргөжөөд байгаа тус банк ийнхүү хэрэглэгчдийнхээ халаасны мөнгийг хумслах нь хэр оновчтой шийдэл вэ?

Д.Тамир

Эх сурвалж: www.TODAY.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.