Ойрын өдрүүдэд үргэлжлэн орсон борооны улмаас Улаанбаатар - Өндөрхаан чиглэлийн авто замын Хэрлэнгийн гүүр орчмийн далангийн хөвөө усанд автсан байна. Иймд жолооч нар замын хөдөлгөөнд оролцохдоо болон түр зогсолт хийхдээ анхаарах, орой үдшийн цагаар үзэгдэх орчин хязгаарлагдмал үед болгоомжтой зорчих, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж явахыг Авто тээврийн үндэсний төв, тээвэр зохицуулалтын газраас сануулж байна.
Мөн Булган аймгийн Тэшиг сум руу зорчихгүй байхыг зөвлөж байна. Тус сумын голын усны түвшин нэмэгдэж, гүүрийн далан сэтэрч тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болжээ. Иймд Онцын шаардлагагүй бол тус чиглэлд зорчихгүй байхыг тээвэр зохицуулалтын газраас зөвлөлөө.
Булган аймгийн Онцгой байдлын газрын 2 моторт завь ажиллаж, иргэдийг зөөвөрлөж байгаа юм байна гэж Замын цагдаагийн газраас мэдээллээ.
Сэтгэгдэл