Тэгвэл Баян-Өлгий аймгийн цагдаагийн байгууллагаас тус хэргийн мөрдөн байцаалтыг дуусгаж, хавтас хэргийг прокурорт шилжүүлжээ. Гэвч аймгийн прокурор хянаад "Хүрэн баавгайг агнасан нь тогтоогдоогүй, сэжигтнүүд рүү баавгай дайрсан тул аргагүй хамгаалалт хийж, буудсан” гэсэн шийдвэр гаргаж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ.
Тухайн үед хэрэгтнүүд тусгай хамгаалалттай газраас баавгай агнаснаа хүлээн зөвшөөрсөн тул тэдний "Сайга”, "Карбин”, "СКС” маркийн бууг хураан авсан байдаг. Энэ дагуу тэднийг Эрүүгийн хуулийн 203 дугаар зүйл, Ан агнуурын тухай хууль тогтоомжинд заасанчлан "Улсын тусгай хамгаалалттай газар нутагт болон хориотой үед хориглосон арга, зэвсэг хэрэгслээр ан амьтан агнасан, барьсны улмаас үлэмж хэмжээний хохирол учирсан, ан амьтанг зохих зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, тэжээсэн, гаршуулсан, тэдгээрийн түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх” хэмээн заасан байдаг.
Эх сурвалж: mminfo.mn
Сэтгэгдэл