БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэл өнөөдөр буюу 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 9:00 цагаас албан ёсоор нээгдэж, цахимаар явагдаж байна. 11:00 цагийн байдлаар бүртгэл 10 гаруй хувьтай буюу 297 хүн бүртгэгджээ.
Олон хүн дахин, дахин хандаж буйгаас бүртгэлийн программ ачаалал ихтэй байгааг харгалзан хүлээцтэй хандах, шалгаж байна гэсэн тохиолдолд хүлээж байх хэрэгтэйг Хөдөлмөр, Халамжийн Үйлчилгээний Ерөнхий Газрын Мэдээлэл технологийн төвөөс анхаарууллаа
Сэтгэгдэл