Дэлхийн нийтийн нөхцөл байдал хурцадвал ХБНГУ, АНУ, Их Британи хамгийн түрүүнд Орост довтлон дэлхийн III дайныг өдөөж магадгүй хэмээн цэргийн шинжээч Лиам Дойл үзэж буй. Daily Express сонинд тавьсан нийтлэлдээ тэрээр дэлхийн гуравдахь сөргөлдөөний нэг, хоёрдугаар дайнаас ялгаатай нь хүн төрөлхтнийг бүрэн мөхөөх магадлалтаэй гэжээ.
Шинжээчийн тодруулснаар, ОХУ 6257 цөмийн цэнэгтэй дэлхийг хэд дахин устгахад хангалттай аж. Харин АНУ-д 3750, Их Британид 225 цөмийн цэнэг байгаа. Герман нь атомын цэнэг үйлдвэрлэх хүчин чадалтай ч цөмийн зэвсэггүй. Гэхдээ НАТО-тай зэвсэг солилцох гэрээний хүрээнд канцлер Олаф Шольц цэргийн зардлаа нэмэгдүүлж байгааг сонины тоймд тэмдэглэжээ.
Эх сурвалж: Eagle.mn
Сэтгэгдэл