Ирэх оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зорилгоор дулаан хангамжийн шугамын зуны их болон бусад засварын ажлыг тавдугаар сарын 15-наас эхлүүлэх гэж байгаагаа Улаанбаатар Дулааны Сүлжээ/УБДС/ ТӨХК-аас мэдэгдлээ.
Тиймээс энэ сарын 15-наас орон сууцны айл өрх болон сургууль, цэцэрлэг бусад төрийн байгууллагуудын халаалтыг албан ёсоор зогсоох юм. Зарим ААН, байгууллагын халаалтыг тавдугаар сарын 1-нээс зогсоосон билээ.
ОСНААҮГазар болон хувийн орон сууцны конторуудад 2022 оны есдүгээр сарын 15-наас өмнө амжиж шаардлагатай засварын ажлуудаа хийж дуусгах шаардлагыг хүргүүлж байгаа юм.
Тавдугаар сард халуун ус хязгаарлах байршлын хуваарийг хүргэж байна
Тавдугаар сарын 16-26 /10 хоног/
- БӨҮР
- ГОВЬ-2 ХК орчим
- Төв цэнгэлдэх
- Хүннү
- Рапид хороолол
- 120 мянгат
- Туулын хөвөө
- Зайсан орчмын орон сууцны хороолол
- ХУД-ийн нэгдсэн эмнэлэг
- Арьс ширний үйлдвэрийн район
- 19-р хороолол ормын хэрэглэгчид
Тавдугаар сарын 23-31-ний хооронд /найм хоног/
- ЗХ-ний 013-р анги
- Дэвшил трэйд ХХК
- Монос
- Цэргийн хотхон
- төв цэнгэлдэх байгууламж
- Арван буудал орчим
- Нефть бааз
- Залуус хотхон
- Алтан тариа
- Мах комбинат
- 21 хороолол
- Орчлон содон хороолол
- Карьер
- Буян ХХК
- Буянт ухаа 1, 2 хороолол
- Шинэ яармаг хороолол
- Спорт ордон
- Чингис хаан нисэх буудал орчмын хэрэглэгчид.
Сэтгэгдэл