Ирэх сараас айл өрх цахилгааны төлбөрөө өөрсдөө хариуцна


 

Ирэх сараас айл өрх цахилгааны төлбөрөө өөрсдөө хариуцна

 

Цар тахлын хүндрэлтэй үед айл өрх, аж ахуйн нэгжүүдийн ус, цахилгаан, дулаан, хогны төлбөрийг төрөөс 100 хувь даахаар болсон. Тус шийдвэр жил гаруй хугацаанд үргэлжилсэн юм. Харин 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 31-нийг хүртэл айл өрхийн зөвхөн цахилгаан хэрэглэсний хөнгөлөлтийг үргэлжлүүлэхээр болсон юм. Тэгвэл зургаадугаар сараас цахилгааны төлбөрийн хөнгөлөлтийн хугацаа дуусна. Улмаар иргэд хэрэглээний төлбөрөө 100 хувь хариуцана. 

Өнөөдрийн байдлаар гэр хороололд амьдардаг айл өрхийн 350 кВт.цаг хүртэл, орон сууцныхыг 250 кВт.цаг хүртэл хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний төлбөрийг Засгийн газраас хариуцан төлж байгаа юм.



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.