Улаанбаатар-Өлгий чиглэлийн тийзийн үнийн асуудлаар ШӨХТГ-т хандав


Улаанбаатар-Өлгий чиглэлийн тийзийн үнийн асуудлаар ШӨХТГ-т хандав

 

Улаанбаатар-Өлгий-Улаанбаатар чиглэлд агаарын тээврийн үйлчилгээ үзүүлж байгаа "Аеромонголиа" компанийн тийзийн үнэ өндөр байгаа нь иргэдийн бухимдлыг төрүүлж байна.

Дээрх чиглэлийн тийзийн үнэ нэг талдаа 499-981 мянган төгрөг байгаа тул уг асуудлаар Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан, Т.Аубакир нар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга С.Мөнхчулуунтай  уулзжээ.

Уулзалтын үеэр ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуун үүсээд буй асуудлыг асуудлыг анхааралдаа аван ажиллаж буйгаа илэрхийлж, нислэгийн үнийн өсөлтийн талаар ойрын хугацаанд холбогдох арга хэмжээ авахаа мэдэгдсэн байна.

Түүнчлэн УИХ-ын гишүүд орон нутгийн нислэгийн үнийн өсөлтийг бууруулах талаар холбогдох яамдад хандаж байгаа ажээ.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.