ЭЦГ ОРОЛЦООГҮЙ БОЛ ЭНЭ МАХ ХУДАЛДААНД ГАРАХ БАЙСАН УУ?Муудаж, үнэр орсон махыг химийн бодисоор өнгө оруулж, зарах гэж байсан Хятад иргэдийг Цагдаагийнхан, тэрдундаа Эрүүгийн цагдаагийн газартай хамтарсан шалгалтаар илрүүллээ хэмээн Мэргэжлийн хяналтын газар шоудан мэдээлж байна. Муудаж, өмхийрсэн махны агуулах, хэрэглэж буй бодис бүхий орчин энэ хэвээр ажиллаад нэлээдгүй удсан харагдаж байна. Тэгэхээр иймэрхүү байдлаар сэргээж, шинэ мэт болгосон мах хэдийнээ худалдаанд нийлүүлэгдэн зарагдаж байсан гэсэн үг. Цагдаагийнхан оролцож илрүүлэх хүртэл Мэргэжлийн хяналтын газар, байцаагч нар хаагуур юу хийж явсан хэрэг вэ. Элдэв эсийн хуурамч эм бэлдмэлүүд энд тэндгүй зарагдана, барилгын салбарын чанарын асуудал бүр хяналтгүй болсон, зоогийн газар, сүлжээ ресторануудын гал тогоо олныг хуйгаар нь хордуулдаг болоод удлаа, эцэстээ хүнсний гол хэрэглээ мах нийлүүлэлт иймдээ тулсан байна. Энэ бүхэн Мэргэжлийн хяналтын газар гэх байгууллагыг татан буулгаж, шинэчлэн байгуулах, дарга цэргээр нь улстөрийн албан тушаалтанг бус мэргэжлийн, улс үндэстнээ гэх сэтгэлтэй хүнийг томилох цаг нэгэнт болсныг харуулж байгаа биш үү. Нөгөөтэйгүүр, энэ байгууллагыг мэргэжлийн түвшинд удирдаж чадахгүй, бүхий л салбарт эрүүл, аюулгүй байдлыг хэр хэмжээнээс давтал алдагдуулж буй Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Н.Цагаанхүү, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун нараа, одоо болно, хүсэлтээрээ огцорч, чаддагт нь ажлаа шилжүүлнэ үү. Улс үндэстний аюулгүй байдал гэж том хүрээнд ярихаас наана иргэд бид айдасгүй, аюулгүй амьдармаар байна.
Мэргэжлийн хяналтын дарга нараас хариуцлага нэхье
2022/06/07 10:06
Сэтгэгдэл