Нийслэлийн Баянзүрх дүүргийн жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих Баянзүрх нэг зүрх төвийн хүсэлтээр оюуны өмчийн талаар мэдлэг олгох сургалтыг амжилттай зохион байгууллаа. Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд үйлдвэрлэл эрхлэхэд оюуны өмчийн хамгаалалтын ач холбогдол, шинээр зохион бүтээж үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн, арга ажиллагааг патент, барааны тэмдгээр хамгаалуулах хэрэгцээ, шаардлагын талаар болон бүтээгдэхүүн, арга ажиллагаагаа хөгжүүлж боловсронгуй болгох, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх, шинэ зах зээлд нэвтрэх, бусдын оюуны өмчийг зөрчихөөс урьдчилан сэргийлэх зэрэгт патентын болон барааны тэмдгийн мэдээллийн санг хэрхэн ашиглах талаар Аж үйлдвэрийн өмчийн хэлтсийн Шинэ бүтээл, ашигтай загварын ахлах шинжээч Б.Одгэрэл, Барааны тэмдгийн ахлах шинжээч Б.Оюунцэцэн нар дэлгэрэнгүй мэдлэг мэдээлэл олгож, ажиллалаа.
Сэтгэгдэл