Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон эрх баригч Консерватив намын даргын албан тушаалаасаа огцорно гэдгээ пүрэв гарагт мэдэгдлээ. Тэрбээр намын шинэ дарга сонгогдох хүртэл Ерөнхий сайдын албаа үргэлжлүүлэн хаших төлөвтэй байна.
Их Британид коронавирусний халдварын тархалтын улмаас хөл хорио тогтоосон үеэр Даунинг Стрит дэх өргөөндөө үдэшлэг зохион байгуулсан нь олон нийтэд ил болсны дараа Б.Жонсон хүчтэй шүүмжлэлд өртөөд байсан юм. Улмаар өнгөрсөн долоо хоногт албан тушаалаа хүлээлгэн өгсөн намын удирдах албан тушаалтантай холбоотой гаргасан шийдвэр нь улам их шүүмжлэлийг дагуулсан байна.
Ийнхүү Засгийн газрын гол гишүүд бүхий 50 орчим гишүүн албан тушаалаасаа огцрох хүсэлтэй байгаагаа илэрхийлсний дараа Б.Жонсон дээрх мэдэгдлийг хийлээ.
Сэтгэгдэл