Т.ЭНХТҮВШИН: Замын-Үүд та нарын идэж уусан 1.3 тэрбум төгрөгийг төлж чадахгүй


 

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдааны эхний хэсэгт олон улсын тээврийн талаар хэлэлцлээ. Өнөөдрийн хуралдаанаар Замын-Үүд дэх нөхцөл байдалд анхаарах хэрэгтэйг онцлоод УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин дараах байр суурийг илэрхийллээ. 

Тэрбээр "Нэгдүгээр асуудал,  гурван улсыг холбосон Н3 хатуу хучилттай зам хэзээ баригдаж дуусах вэ. Энэ баригдаж дуусаж байж транзит ачааны гаралт нэмэгдэнэ. Манайх босоо тэнхлэгийн төмөр замаараа тээврээ хийж чадахаа болиод байна.  Хоёрдугаарт, Замын-Үүдэд анхаармаар байна. БНХАУ-ын тал 0 цэг дээр терминалаа өргөтгөсөн байхад манайх өргөтгөөгүй байгаа. Хятад талаас чингэлгээ нэмэгдүүлмээр байна гээд байхад Монголын тал хүлээж авах терминалаа өргөтгөж чадаагүй байна. Замын-Үүд хоосон чингэлгээр дүүрлээ. Энэ асуудлаа яриач ээ, мөн л ялгаагүй олон улсын тээвэр шүү дээ. Гуравдугаарт, Монгол Улсын Ерөнхий сайд захирамж гарган чингэлэг тээврийн үйл ажиллагааг хэвийн нөхцөлд оруулахын тулд 6.6 тэрбум төгрөгийн асуудлыг шийдсэн. Энэ дагуу олон хүн Замын-Үүдэд очиж ажилласан. АТҮТ-ийн 10, Монгол төмөр замын хоёр, ХХЕГ-ын 27, зэвсэгт хүчний 57 , ЦЕГ-ын 10 гэх мэт олон хүн очиж ажилласан. Та нар Замын-Үүдэд буусан буудлын болон хоолны мөнгийг төлөөч ээ. Нэртэй устай нь Замын-Үүд сумын Засаг дарга зарлана шүү гэдэг асуудал яригдаж байна. Замын-Үүд та нарын идэж уусан 1.3 тэрбум төгрөгийг төлж чадахгүй. Та хэд ажил зохион байгуулсан бол, чингэлэг тээврээ эхлүүлээд явж байгаа бол идэж уусан, байрласан буудлынхаа мөнгийг төлөөч ээ, өмнөөс чинь ичиж байна" гэлээ. 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.