Маргаашаас эхлэн 10 хоногийн хугацаанд халуун ус хязгаарлаж, дулааны шугамд засвар хийх БАЙРШЛУУД


Маргаашаас эхлэн 10 хоногийн хугацаанд халуун ус хязгаарлаж, дулааны шугамд засвар хийх БАЙРШЛУУД

 

2022 оны долдугаар сарын 18-28-ныг хүртэл 10 хоногийн хугацаанд дулааны шугам сүлжээнд засвар хийх хуваарийг хүргэж байна. Тодруулбал, маргаашаас Төв гандан, Бөмбөгөр худалдааны төв, Баянбүрд төв, 7 дугаар хороолол, 100 айл, 11 болон 12 дугаар хороолол орчмын хэрэглэгчид, КТМС, Төв шуудан, Хангарди ордон, Засгийн газрын ордон, Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төв, 42-оос хангагддаг хэрэглэгчид, Цэцэг төв, Бага тойруу, Зоос гоёл ХХК, МУИС, Спортын төв ордон, УБИС-ийн орчим, Монголын хүүхдийн урлан бүтээх төв, 5 дугаар сургууль орчмын хэрэглэгчдийн халуун усыг хязгаарлана.

Тус байршлуудад ирэх өвлийн бэлтгэл ажлын хүрээнд дулааны шугам тоноглолд үзлэг, үйлчилгээ хийх, хаалт арматур солих, шинэчлэх, дулаалга болон жийргэвч шалгах, нягтын шахалт хийх, турших ажлууд хийгдэх юм.

fanwti_293458696_2902118433421330_6962080759551760855_n_ph Маргаашаас эхлэн 10 хоногийн хугацаанд халуун ус хязгаарлаж, дулааны шугамд засвар хийх БАЙРШЛУУДfanwti_293458696_2902118433421330_6962080759551760855_n_x974 Маргаашаас эхлэн 10 хоногийн хугацаанд халуун ус хязгаарлаж, дулааны шугамд засвар хийх БАЙРШЛУУД

Энэ хугацаанд нэр дурдсан байршлуудын харьяа ОСНААКонторууд мөн өөрийн эзэмшлийн шугам тоноглолд ээлжит засвар үйлчилгээгээ амжиж хийх шаардлагатай байдаг ба зарим тохиолдолд хугацаа өөрчлөгдөх магадлалтай тул хэрэглэгчид лавлах тодруулах зүйлсээ 7004-7005 тоот утсаар болон харьяа орон сууцны контороос асуух боломжтой.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.