Алтай таван богд чиглэлд аялагчдын урсгал их байдагтай холбогдуулан Ербахыт хэмээх иргэн судалгааны зориулалтаар аялагчдын хогийг 5-10 мянган төгрөгөөр худалдаж авч байгаа аж. Ингэхдээ дараах мэдээллийг нийтэд хүргэжээ. Тодруулбал,
-Буцах замдаа хогоо Манай Улаанхус сумын төвд авчраад өгвөл их хэрэгтэй байна.
-Зөвхөн өөрсдийн хэрэглэсэн зүйлсийн хог байх. Түүсэн хог авахгүй.
- Авчирч өгсөн хогийг ангилаад судалгааны датануудыг цуглуулсаны дараа зориулалтын цэгт аваачиж булах юм.
-9002-2233 дугаараар холбогдох боломжтой гэжээ.
Сэтгэгдэл