Сурагчид үдийн хоол идсэнийхээ дараа халуурч, ногоон цусархаг зүйлээр гүйлгэжээ
Энэ сарын 1-8-ны өдрүүдэд нийт 350 хүн архинд
хордсоноос 13 хүн хэвтэн эмчлүүлж, нэг хүн нас баржээ. Харин үлдсэн нь
амбулаторийн тусламж аваад буцсан талаар ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын
төвөөс мэдээллээ. Тэд архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэснээс
ийм байдалд оржээ. Мөн энэ сарын 4-нд
Дундговь аймгийн "Мандал" дунд сургуулийн 1-5 дугаар ангийн 18 хүүхэд
үдийн хоол идсэнийхээ дараа халуурч, ногоон цусархаг зүйлээр гүйлгэж
байгаа тул аймгийн Эрүүл мэндийн болон Мэргэжлийн хяналтын газрынхан
хамтран, тандалт судалгаа хийж, сорьц цуглуулан лабораторид шинжилж
байгаа аж. Тэднийг үдийн хоолондоо хордсон байж болзошгүй гэж үзэж
байгаа аж. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.
Сэтгэгдэл