БНСУ-ын дээд шүүх хоёр настай өргөмөл охины зодож хөнөөсөн 37 настай этгээдэд 22 жилийн хорих ял оноолоо.
Өнгөрсөн оны тавдугаар сард тэрээр өргөж авсан 33 сартай охиныхоо нүүр рүү нь хэд хэдэн удаа алгадаж гэмтээсэн бөгөөд охиныг долоон цагийн турш хараа хяналтгүй орхисон байна. Энэ хугацаанд охины тархинд цус харваж, улмаар комд орон долоодугаар сард нас барсан аж.
Охины аавыг уг явдлаас хойш хоёр сарын дараа хүүхдийн хүчирхийллийн хэрэгт яллагдагчаар татсан. Мөрдлөгийн явцад гэмт этгээд охиныг үймүүлсэн гэх шалтгаанаар хэд хэдэн удаа зодож болох нь тогтоогджээ.
Харин хүүхдийн хүчирхийллийг үл тоон арга хэмжээ аваагүй ээжид нь 2 1/2 жилийн хорих ял оноожээ.
Сэтгэгдэл