Яньян ОУНОБ-аар дамжин монголчуудыг визгүй аялуулах жуулчны компани сонгон шалгаруулна


БНСУ-ын засгийн газар 2022 оны 10 сарын 1-нээс 2023 оны 5 сарын 31-ний өдрийг хүртэл багаар аялах Монгол иргэдийг, Яньян олон улсын нисэх онгоцны буудлаар дамжуулан визгүй нэвтрүүлэхээр журам гаргасан. Үүнтэй холбоотойгоор Монгол багаар аялах жуулчдын аяллыг зохион байгуулах компанийг дараах байдлаар сонгон шалгаруулах тул идэвхтэй оролцоно уу.

*Тус хөтөлбөр хэрэгжих хугацааг дуусахаас 3 сарын өмнө хэрэгжилтийн үр дүнг дүгнэж сунгах эсэхийг шийднэ.

2022 оны 8 сарын 25 ны өдөр БНСУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ

Тавигдах шаардлага

Дараах нөхцөлийг бүрэн хангаж байгаа аяллын компани

1.Улсын бүртгэлийн гэрчилгээнд Аялал жуулчлал чиглэлээр бүртгэгдсэн компани

2.Сүүлийн 5 жилийн хугацаанд(2018 оноос ~ одоог хүртэл) Солонгос руу аялалд хамруулсан жуулчны тоо(эмчилгээний аялал жуулчлал хамаарна) 1 удаад 5-аас дээш жуулчинтай, нийт 5-аас дээш удаа аялал зохион байгуулсан туршлагатай байх.

Бүрдүүлэх бичиг баримт (Бүх бичиг баримтын баталгаат орчуулгыг хавсаргасан байх, Солонгос хэл)

1.Хүсэлтийн маягт (хавсралт 1)

2.Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар

3.Сүүлийн 5 жилийн (2018-2022 он) татварын тодорхойлолт

4.Компаний удирдлагын(захирал) иргэний үнэмлэх эх хувь·хуулбар

5.Одоо ажиллаж байгаа ажилчдын нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлтийн тодорхойлолт(Ажилчдын тоог нягтлах зорилгоор)

6.Сүүлийн 5 жилийн хугацаанд(2018 оноос ~ одоог хүртэл) Солонгос руу аялалд хамруулсан жуулчны тоо(эмчилгээний аялал жуулчлал хамаарна) 1 удаад 5-аас дээш жуулчинтай, нийт 5-аас дээш удаа аялал зохион байгуулсан туршлагатайг нотлох бичиг баримт

-Солонгос чиглэлтэй аяллын бүтээгдэхүүний танилцуулга болон тухайн аялалд хамрагдсан аялагчдын нэрс(овог нэр, төрсөн он сар өдөр, хүйс зайлшгүй тэмдэглэх) зэрэг материал

7.Бизнес төлөвлөгөө (тогтсон загвар байхгүй)

8.Итгэмжлэх (сонгон шалгаруулалтад оролцох итгэмжлэх гаргаж байгаа тохиолдолд өгөх ба итгэмжлэгдсэн төлөөлөгчийн иргэний үнэмлэх хавсаргах)

Материал хүлээн авах хугацаа болон газар:

БНСУ-ын ЭСЯ-ны байр

2022 оны 8 сарын 25(Пүрэв) - 2022 оны 9 сарын 8(Пүрэв) -ны хооронд

Хүлээн авах цаг : Үдээс өмнө 09:00~11:30 цаг

Үдээс хойш 14:00~17:00 цагийн хооронд

Сонгон шалгаруулалтад тэнцсэн компанийг зарлах:

2022 оны 9 сарын 16(баасан) (өөрчлөгдөх боломжтой)-ны өдөр БНСУ-ын ЭСЯ-ны цахим хуудас

Сонгон шалгаруулалтын материалыг буцааж олгохгүй.

(Хавсралт 1)Яньян олон улсын нисэх онгоцны буудлаар нэвтрэх багаар аялах жуулчдын аялал зохион байгуулах компаний сонгон шалгаруулалтын хүсэлтийн маягт

(Хавсралт 2)Яньян олон улсын нисэх буудлаар дамжин багаар аялах Монгол иргэдийг визгүй нэвтрүүлэх журам

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.

Эх сурвалж: БНСУ-ын ЭСЯ

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.