Шүүгчид рүү дунд хуруугаа гозойлгосон боксчныг шийтгэнэ


Шүүгчид рүү дунд хуруугаа гозойлгосон боксчныг шийтгэнэРиогийн олимпийн наадмын үеэр эрэгтэйчүүдийн 56 кг-ын жинд өрсөлдсөн Ирландын Майкл Конлан шүүгчдийн санал нэгтэй шийдвэрээр ОХУ-ын Владимир Никитинд ялагдсаныхаа дараагаар шүүгчид рүү дунд хуруугаа гозойлгож, дургүйцлээ илэрхийлсэн. Тэгвэл Олон Улсын Сонирхогчдын Боксын Холбоо буюу AIBA-гийн ерөнхийлөгч Чин Ко Ву тус явдлыг хүлцэн тэвчихийн аргагүй үйлдэл гээд шийтгэл ногдуулна гэдгээ амлажээ.

"Олон нийтийн өмнө манай холбооны шүүгчдийг доромжлох эрх хэнд ч байхгүй. Түүнд шийтгэл заавал ногдуулна” гэж Чин Ко Ву мэдэгджээ. Мөн тэрбээр шударга бус ажилласан шүүгчид бий эсэхийг шалгана гэдгээ хэлсэн байна.

"Шүүгчдийн ажлыг шалгадаг хянадаг тусгай хороо манайд бий. Хэрвээ шүүгч нар шударга бус шийдвэр гаргасан гэж үзвэл тусгай хорооныхон тэр даруй хариуцлага тооцно” гэж мөн мэдэгджээ.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.