Японы шүүгчид Их Аварга Д.Дагвадорж дургүйцлээ илэрхийллээ


 Японы шүүгчид Их Аварга Д.Дагвадорж дургүйцлээ илэрхийллээОлимпийн хошой медальт Н.Түвшинбаяр өчигдөр "А” хэсэгт Кубын бөх Хосе Арментеростой барилдсан. Тус барилдаанд Кубийн бөх юүко үнэлгээгээр ялснаар манай бөх тэмцээнээ өндөрлүүлсэн билээ. Энэ үйл явдалд Монголын ард түмэн бухимдалтай байгаа бөгөөд Японы сумо бөхийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж өөрийн твиттер хуудсандаа :

– "Энэ Японы жүдо бөхийн шүүгч нь Монголын тамирчныг буруу шүүж хохирол учруулж байна! Энэ нь гурав дахь удаагаа! Уучилмааргүй! Ямар нэг өөр зүйл цаагуураа болоод байх шиг байна!” гэжээ. Мөн тэрээр Монголын эрх ашиг байвал хаана ч хэлнэ, Япон шүүгч дандаа манай эсрэг ажиллаж байна хэмээв.

Монголчуудын хувьд жүдо бөхийн төрөлд өрсөлдсөн Д.Сумъяа, М.Уранцэцэг, Н.Түвшинбаяр нарыг Японы шүүгчийн алдаатай шүүлтээс болж хасагдсан гэж үзэж байгаа юм. Мөн шүүгч Акинобу Осакаг Бразил улсад давхар иргэншилтэй гэсэн мэдээлэл гараад байна.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.