Ц.Элбэгдорж: Монголчууд бол энэ дэлхийд хамгийн их хавчлага дарамт, аллага хядлагад өртсөн үндэстэн


Ц.Элбэгдорж: Монголчууд бол энэ дэлхийд хамгийн их хавчлага дарамт, аллага хядлагад өртсөн үндэстэн

 

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж "Дэлхийн Монголчуудын холбоо"-ны Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байгаа. Тэрбээр цахим хуудсандаа "Монголчууд бол энэ дэлхийд хамгийн их хавчлага дарамт, аллага хядлагад өртсөн үндэстэн. Аугаа улс гүрэн бүтээж босгож явсан учраас, их түүх, эрх чөлөө, Эх орон, соёл уламжлалдаа хайртай бас бахархаж явдаг учраас тэд биднийг үзэн яддаг юм. Тэд бидэнд өш хонзон санадаг юм. Бүү март..Зөвхөн хорьдугаар зуунд арван сая монголчуудаас хагас саяыг нь аймаглан устгаж, алж хядсан юм. Зөвхөн Өмнөд Монголд алагдсан хүний тоо хоёр зуун мянгыг давдаг. Хойт хөршид ч тасарсан мах, үсэрсэн цус болсон монголчууд маань их хядлага, цөллөг хавчлагад өргөн өртсөн. Манайд ч нийгмийн өнгө болсон бүхнийг, алтан ургийнхан, эрдэм номтой бүгдийг буриадууд, Эх орон, Монгол үндэстнээ гэсэн болгоныг толгой дараалан устгасан. Алтан ургийнхнаас нэг ч хүн амьд үлдээгүй. 1996 онд ардчилсан засаг Монголд тогтож, миний бие Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссыг ахалсан юм. Анх удаа Сүхбаатрын талбайд өргөн олны цуглаан хийж Монгол төрийн нэрийн өмнөөс ард түмнээсээ биечлэн уучлал гуйж билээ. Цагаатгалын хууль санаачлан батлуулж, нөхөн олговор бий болгож, хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг бий болгон хуульчилж, музей байгуулж, хөшөө дурсгал босгож явлаа. Үеийн үед чангаран цэцэглэж явсан Монгол ген. Дэндүү хайран. Үгээр дүрслэх аргагүй гамшиг зовлон. Монголчууд Монголоо хайрлахгүй бол хэн ч биднийг хайрлахгүй. Монгол Монголоо хайрлаж, Монгол хүн Монгол хүндээ Эх орон байцгаая.." хэмээн бичжээ.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.