Товчхондоо бол Хөдөө аж ахуйг дэмжих санд нийлүүлэх улаанбуудайн үнийг нэмсэн учраас тэр. Улаан буудайн үнэ өнгөрсөн оны мөн үеэс 60 орчим хувиар нэмэгдчихсэн учраас өдөр тутмын гол хэрэглээ талх хүртэл 500 орчим төгрөгөөр нэмэгдчихээд байгаа юм.
Тодруулбал:
- I ангиллын улаанбуудай 1 тонн нь 1 сая төгрөг
- II ангиллын улаанбуудай 1 тонн нь 970 мянга
- III ангиллын улаанбуудай 1 тонн нь 940 мянган төгрөг
- IV ангиллын улаанбуудай 1 тонн нь 880 мянган төгрөг
байхаар тооцсон учраас гурилын үнэ кг тутамдаа 150-500 орчим төгрөгөөр нэмэгдэж дагаад гурилан бүтээгдэхүүний үнэ өсч байгаа нь тэр.
Сэтгэгдэл