Засгийн газрын хямралын эсрэг авч хэргжүүлэхээр болсон арга хэмжээнүүд сүүлийн үед олон нийтийн бухимдлыг нэлээд төрүүлээд байна.
2016 оны төсвийн тодотголд өөрчлөлт оруулахаар болсон зүйлүүд дотор:
- Хувь хүний орлогын албан татварын хувь хэмжээг жилийн орлого нь 30 сая төгрөгөөр босго тогтоон 10, 25 хувь болгон өөрчлөх,
Онцгой албан татварын хувь хэмжээг архи, дарс, тамхинд 20 хувь, суудлын автомашинд үйлдвэрлэсэн оноос хамааруулж 3-15 хувиар нэмэгдүүлэх,
- 150 метр квадрат хүртэлх талбайтай орон сууцыг татвараас чөлөөлж, 150 метр квадрат буюу түүнээс дээш талбай бүхий орон сууцанд үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг 50 хувь хөнгөлж ногдуулах,
Тансаг хэрэглээний, хөдөлгүүрийн багтаамж өндөртэй /4500см³-аас дээш/ суудлын автомашинд ногдуулдаг онцгой албан татварыг нэмэгдүүлж, үйлдвэрлэсэн оноос хойш 7-оос дээш жил болсон хос тэжээлт автомашины хөнгөлөлтийг 50 хувь бууруулах,
- Тэтгэвэр тогтоох насыг хүн амын дундаж насжилт өсөж байгаатай уялдуулан нэмэгдүүлэх,
- Хамтын тэтгэврийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд жилд 53.3-75.6 тэрбум төгрөг шаардлагатай байгаа тул уг хуулийг хүчингүй болгох,
Эмнэлгийн ажилчдад олгох урамшууллыг хойшлуулалд жилд 1.5тэрбум төгрөг шаардагдахаар байгаа учир энэхүү урамшууллын хуулийн хэрэгжилтийн хугацааг хойшлуулах,
- Нийтийн тээврийн хэрэгслээр хичээлдээ ирж, буцахдаа зайлшгүй зорчих оюутны зорчих төлбөрийн хэмжээг 50 хувийг нь төр хариуцаж, бусад хэсгийг тухайн оюутан өөрөө хариуцдаг болох,
- Оюутны 70,200 төгрөгийг зогсоох,
Өрхийн амжиргаа тогтоох судалгааны 1-10 дугаар бүлэгт хамрагдсан өрхийн 0-18 насны хүүхдүүд буюу нийт хүүхдийн 60 хувьд нь 20 мянган төгрөгийг үргэлжлүүлэн олгох,
- Шүүгчийн цалинг төрийн өндөр албан тушаалтны цалинтай дүйцүүлэн тогтоодог байхаар хууль эрх зүйн орчныг өөрчлөх,
- Төрийн дээд албан тушаалтнуудын цалинг 30-60 хувиар бууруулах зэрэг арга хэмжээнүүд байгаа юм.
Эдгээрээс харахад олон нийтийн дургүйцлийг тэгтлээ хүргэхээр зүйл харагдахгүй байна. Учир нь оюутны 70,200, хүүхдийн мөнгө, шүүгчид болон төрийн дээд албан тушаалтнуудын цалинг бууруулахад болохгүй зүйл алга.
Харин тэтгэврийн насыг хойшлуулах нь учир дутагдалтай зүйл юм.
Ялангуяа манай орны эрэгтэйчүүдийн дундаж наслалт 60-70 байх нь олонтаа. Тиймээс тэтгэврээ ч авч чадалгүй нас барах магадлал их байдаг. Харин бусад зүйл дээр нийтээрээ улсаас хамааралтай, улсын халамжаар амьдардаг байдлаас салах нь зүйтэй хэмээн үзэж байна.
Тэгээд ч бэлэн мөнгө тараадаг тогтолцоо нь улсын эдийн засгийг хамгийн унагадаг зүйл.
Үүний оронд оюутан залуучуудыг чөлөөт цагаараа ажиллах эрхзүйн орчныг бүрдүүлж өгөх нь эдийн засгийн эргэлтэд ч, оюутнуудад ч тун хэрэгтэй алхам.Энэхүү тогтолцоо нь гадны орнуудад бүрэн хэрэгжсэн байдгийг хүмүүс мэдэх байх.
- Харин албан татвар нэмэх асуудал дээр 150 мк-аас дээш байр болон тансаг хэрэглээний машины албан татварыг нэмэгдүүлэх нь нийгмийн дундаж болон дунджаас доош түвшний иргэдэд тийм ч хамааралтай зүйл биш.
Мөн төрийн дээд албан тушаалтнууд болон шүүгчдийн цалинг бууруулна гэснээс биш багш, эмч, цагдаа болон бусад төрийн албан хаагчдын цалинг бууруулахгүй гэдгээ Ерөнхий сайд мэдэгдсэн. Тэгэхээр энэ бүгдээс харахад жирийн иргэдийн амьдралд нөлөөлөхүйц хэмжээний зүйл ажиглагдахгүй байгаа юм.
2 ихнаяд төгрөгийн алдагдалтай төсөв, 23,5 тэрбум америк долларын өртэй оронд эдийн засгаа үүнээс өөрөөр хэрхэн таналт хийх вэ???
Мэдээж энэ бүгдийг хаслаа гээд энэ их өрнөөсөө салчихгүй нь лавтай. Гэхдээ тэтгэвэр, тэтгэмж болон төрийн албан хаагчдын цалинг тавихад тодорхой хэмжээгээр нөлөөлнө. Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн мэдээлснээр"тэтгэврээс бусад нийгмийн халамжийг тавих ямар ч мөнгө байхгүй”гэнэ лээ.
Тэгэхээр энэ мэтчилэн таналтыг хийх нь байж болох л асуудал. Харин ажлын байрыг нэмж, шинээр бий болгох нь нэн шаардлагтай шийдэх асуудлуудын нэг болоод байна. Нэг хэсэгтээ л улсын мөнгөөр амьдарсан ажилгүй иргэдийг нийтээр нь ажлын байртай болгох, ажиллуулах нь эдийн засгийн эргэлтэд сайнаар нөлөөлөх эхний алхам.
Сүүлийн үед ажил хийх дургүй, ажилгүйчүүдийн тоо эрс нэмэгдсэн тухай ярих болсон.
Энэ нь ажил олдохгүй байгаадаа биш ажил голох болсон нь залуучуудын хамгийн том алдаа болоод байгаа тухай жижиг, дунд бизнес эрхлэгчид ярьж байна. Тиймээс төрөөс цаашид үйлдэржилт, бүтээн байгуулалтад их хөрөнгө хаях тул ажиллах хүчээ бэлдэх шаардлага гарна. Нийгэм болон улсаас хамааралгүй өөрсдийн амьдралаа босгох боломж бидэнд бий. Хэт их залхуу, бэлэнчлэх сэтгэлгээнээсээ салчихвал улс төрчдийг харааж зүхэхгүй байж болно шүү дээ Залуучуудаа.
Б.Энх-Уянга
www.breakingnews
Сэтгэгдэл