Б.ЖАВХЛАН: Хөгжлийн банкны чанаргүй зээл 800 гаруй тэрбум төгрөгөөр төлөгдлөө. Жилийн эцэст их наяд хүргэх зорилготой байна


Б.ЖАВХЛАН: Хөгжлийн банкны чанаргүй зээл 800 гаруй тэрбум төгрөгөөр төлөгдлөө. Жилийн эцэст их наяд хүргэх зорилготой байна

 

УИХ-ын Засгийн газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан "Өнөөдөр Засгийн газрын хуралдаанд Сангийн яамны зүгээс Хөгжлийн банкны мэдээллийг орууллаа. Сар гаруйн өмнө мэдээлэл өгч байсныг та бүхэн санаж байгаа биз ээ. Түүнээс хойш Хөгжлийн банкинд байгаа төрийн өмчийн үйлдвэрийн газруудтай холбоотой чанаргүй зээлийг өнгөрсөн хугацаанд төлж, барагдуулах чиг үүргийг холбогдох сайд нар болон Төрийн өмчийн бодлогын зохицуулалтын газарт өгсөн. Энэ үүрэг чиглэлийн биелэлтийн талаар өнөөдөр танилцууллаа. Энэ хугацаанд эрчимтэй явсан нь ч байна. Удааширсан ч бий. Өнгөрсөн сарын хугацаанд нийт 140 тэрбум төгрөгийн чанаргүй зээл бэлэн мөнгөөр төлөгдлөө. Энэ бага тоо биш. Он гарснаар нэгдүгээр сараас хойш нийт хөгжлийн банкны чанаргүй зээл 800 тэрбум төгрөгөөр төлж барагдлаа. Мөн энэ хэмжээгээр тус банкны тэмцэл ч мөн сайжирч байна. Төлөгдөх ёстой хоёр ч боомтын эрсдэл багасаж байна. 140 тэрбум төгрөг төлөгдөхөд "Эрдэнэс Тавантолгой" компаниас 117.3 тэрбум төгрөг төлсөн. Харин Миат компани зээлийн үлдэгдлийн 10 тэрбум төгрөгөө бүрэн төлж, барагдуулснаар бүх өрөө төлж дуусгасан. Мөн ТОСК, НОСК-оос нийлээд тэрбум гаруй төгрөгийг төлж, барагдуулсан. Цаашид "Хөтөл” цемент болон "Эрэл" компанийн чанаргүй зээл болон "Шинэ яармаг” хорооллын зээлийг барагдуулах талд хүч тавьж ажиллаж байна. Одоогоор 800 гаруй тэрбум төрөг төлөгдсөн байна. Бид жилийн эцэс рүү энэ тоог нэг их наяд хүргэх зорилго тавиад ажиллаж байна" гэв.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.