Манайд хүнсний аюулгүй байдал, чанар гээч зүйл аль хэдийнэ алдагдаж иргэд баталгаагүй хүнс ихээр хэрэглэх болсон. Ялангуяа гаднаас импортоор орж ирж буй хүнсний бүтээгдэхүүнд хадгалалт, тээвэрлэлтийн горим , хугацаа дууссан зэрэг асуудал их гардаг.
Тэгвэл зөвхөн гаднаас орж ирж буй гэлтгүй дотоодын үйлдвэрэллийн хүнсний бүтээгдэхүүн ч мөн адил иргэдийг хохироох болсон. Үүний нэг баримт нь "Лидер Чансаа" компаний луувангийн салат юм. Улмаар манайхны өргөн хэрэглэдэг луувангийн салатыг "Лидер Чансаа" компани дотооддоо үйлдвэрлэж гадуур борлуулалтаа хийдэг.
Тэгвэл нэгэн хэрэглэгч тус компаний луувангийн салатыг худалдаж авсан боловч дотроос нь хоёр ч тамхины иш гарч иржээ. Хэрэглэгч үйлдвэрлэгч компаний дугаар луу залгасан боловч утсаа аваагүй гэнэ. Тус компаний бүтээгдэхүүний чанар зөвхөн эл асуудлаар зогсохгүй хугацаа нь дууссан, үмхийрсэн байх нь хэвийн үзэгдэл.
Иргэд аюулгүй баталгаат хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх ёстой. Энэ ч үүднээс дотоодын үйлдвэрлэлийн хүнсээ сонгох нь элбэг. Гэвч "Лидер Чансаа" зэрэг компаниуд энэ мэт чанаргүй тамхины иштэй салат борлуулж иргэдийг хохироож байна. Хэрэв дээрх тамхины иштэй савласан салатыг хүүхэд идэээд хордсон бол яах вэ.
Ийм хариуцлагүй байж болохгүй.
Тэрбээр худалдан авагч өөрийн цахим хуудаснаа "ёооё арай ч дээ түрүүн оройны хоолондоо "Лидер Чансаа" компаний луувангийн салат авч идтэл дотроос нь нэг биш бүр хоёр ч тамхины иш гарлаа. Утас руу нь залгалаа утсаа авдаггүй ээ. Хүүхдүүд минь идчихсэн шүү дээ" хэмээн нийтлэжээ.
У.Сайхан
Сэтгэгдэл