Одоо Covid-19-ийн бүх нийтийн шинжилгээ авсны дараа хэвийн нөхцөлд шилжих эсэх шийдвэрийг гаргах юм байна.
Дээрх шийдвэртэй холбоотойгоор Эрээн хотын Шуурхай штабаас зохион байгуулалтын дараах арга хэмжээг авахаар болсон байна. Тухайлбал:
- Хотоос гарах иргэд 48 цагийн ПСР шинжилгээ хийлгэж нэвтрэх
- Өндөр эрсдэлтэй бүсээс ирж буй иргэд долоо хоног нэгдсэн тусгаарлалтад байх
- Дунд эрсдэлтэй бүсээс ирсэн иргэд долоо хоног гэрийн тусгаарлалтад байх
- Бусад газраас ирсэн иргэд оршин суугаа газраа гурав хоногт хоёр удаагийн шинжилгээ хийлгэсний дараа гарах,
- Хотын бусад олон нийтийн үйлчилгээний газруудыг Шуурхай штабын шийдвэр гартал түр хугацаагаар нээхгүй байх гэжээ.
Улс хоорондын ачаа тээвэр хэвийн явж байгаа ч ААНБ-ын төлөөлөгчдийг гаалийн баталгаат хашаа руу нэвтрэхийг хоригложээ.
Сэтгэгдэл