ИТЭВОН | Үймээнтэй холбоотойгоор шалгагдаж байсан цагдаа АМИА ХОРЛОЖЭЭ


ИТЭВОН | Үймээнтэй холбоотойгоор шалгагдаж байсан цагдаа АМИА ХОРЛОЖЭЭ

 

Аравдугаар сарын 29-ний өдрийн Итэвоны үймээнтэй холбоотойгоор төрийн зарим алба хаагчдыг шалгах ажлыг эхлүүлээд байгаа билээ. Тэр дундаа мэдээлэлд хянуур хандаагүй, хойрго үйлдэл гаргасан цагдаагийн байгууллагыг удирдлагаас нь эхлээд гүйцэтгэх албан тушаал хүртэлх нарийн шалгалтыг хийж байгаа юм. Тэгвэл энэхүү хэрэгтэй холбоотойгоор шалгагдаж байсан Ёнсаны цагдаагийн тагнуулын алба хаагч өнөөдөр /2022.11.11/ өдөр нас барсан байдалтай олдсон байна.

55 настай цагдаагийн алба хаагч Жонг өдрийн 12.45 цагт Сөүлийн хойд хэсэгт байрлах гэртээ амиа хорлосон байсныг гэр бүлийнх нь гишүүн олжээ. 

Түүнийг 10-р сарын 29-ний өдөр Итэвон гудамжинд болсон үймээнтэй холбоотойгоор шалгаж байсан бөгөөд ганц түүнийг гэлтгүй Ёнсан хотын цагдаагийн газар, тус дүүргийн гал унтраах анги, тойргийн алба зэргийг шалгаж байсан юм.

Түүний үхлийг "Үймээнээс үүдэх аюулыг сэрэмжлүүлсэн дотоод тагнуулын тайланг устгахыг тушаасан, эс үйлдлээ нуун дарагдуулах үүднээс ийнхүү амиа хорлосон" гэж үзэж байгаа аж. Эх сурвалжийн мэдээллээр талийгч эр өмнөх өдөр зарим хамтран ажиллагсдадаа амиа хорлохыг санал болгосон зурвас илгээсэн байжээ.

Цагдаа нар түүний үхлийн нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна.

https://news.zindaa.mn/4ek6

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.