2022 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага Хан-Уул дүүргийн 34-р сургууль дээр эхэллээ


 
 

2022 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага Хан-Уул дүүргийн 34-р сургууль дээр эхэллээ

 

Нийслэлийн хэмжээнд 2022 оны 1 дүгээр ээлжийн цэрэг татлага 05 дугаар сарын 6, 7, 8-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Хан-Уул дүүргийн Цэрэг татлагын товчоо дүүргийн ерөнхий боловсролын 34 дүгээр сургууль дээр байрлан ажиллаж байна.
Энэ удаагийн ээлжит цэрэг татлагын онцлог нь Хилийн болон дотоодын цэргийг хугацаат цэргийн алба хаагчаар нөхөн хангах юм.
Зарлан дуудах мэдэгдэл хүлээн авсан Хан-Уул дүүргийн цэргийн насны залуучууд Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, хугацаат цэргийн албандаа идэвхтэй хамрагдана уу.
Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.