“Хотын соёл-Хорт зуршил” илтгэлийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа


 

 

“Хотын соёл-Хорт зуршил” илтгэлийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа

 

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, коллежийн оюутан, залуучуудад хорт зуршлаас урьдчилан сэргийлэх, мэдлэг олгох, үзэл бодлоо илэрхийлэх, хотын соёлд эергээр нөлөөлөх зорилгоор мөн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.6.3 дахь заалт, Дүүргийн Засаг даргын 2021-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны 2.4.1 дэх заалтад тусгасан "Хотын соёлыг төлөвшүүлж түгээн дэлгэрүүлэх ажлыг бүх шатанд зохион байгуулна” гэсэн зорилтын хүрээнд ХУД-ийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэс, Насан туршийн боловсролын төв хамтран "Хотын соёл-Хорт зуршил” илтгэлийн тэмцээн зохион байгууллаа.

Нэгдүгээр шатнаас "Монгол Солонгосын политехник коллеж”, "ШУТИС-ийн Механик тээврийн сургууль”, "Хангай МСҮТ”-ийн илгээсэн шилдэг 7 илтгэл 2-р шатанд шалгарч 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр оюутан залуучууд оюун ухаан, мэдлэг чадвараараа өрсөлдөв.

Тэмцээний тэргүүн байр- Хангай мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн II баг Дэд байр- Монгол Солонгосын политехник коллеж Гуравдугаар байр- Хангай мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн III баг шалгарч Шилдэг илтгэгчээр Хангай мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн сурагч Ц. Цогт-Эрдэнэ тодорч тус бүр мөнгөн шагнал өргөмжлөлөөр шагнагдав.

Оюутан залуус илтгэлээрээ хорт зуршил тэр дундаа хоолны донтолт, нойргүйдлийн асуудлыг хөндсөн нь сонирхолтой байлаа мөн судалгаа боловсруулж, бодит үйлдэл болгохоор зорьж сургуульдаа аян зохион байгуулж бүтээлч хандсанд талархалтай байна. Үйл ажиллагааг дэмжсэн Хан-Уул дүүргийн Соёлын ордон, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, политехник коллежиудын хамт олонд талархал илэрхийлье.



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.