Монгол паспорт дэлхийд 82-т эрэмблэгдэв


Монгол паспорт дэлхийд 82-т эрэмблэгдэв

 

"Henley & Partners” компаниас 2023 оны хамгийн хүчирхэг паспортын чансааг гаргалаа. Henley Passport Index хэмээх нэртэй энэ чансааг Олон улсын агаарын тээврийн холбооны (IATA) албан ёсны баримт дээр тулгуурлан гаргадаг билээ. 2006 оноос эхэлсэн энэ чансаа дэлхийн 197 орны иргэдийг жуулчлалын 227 чиглэлд хэрхэн зорчдогоор харьцуулан гаргадаг юм.

Энэхүү чансаанд Монгол Улсын паспорт 197 орноос 82 дугаар байр эзэллээ. Монголчууд виза бүрдүүлэлгүйгээр дэлхийн 62 оронд аялаж болох гэнэ.

Паспортын чансаанд Япон улс тав дахь жилдээ дараалан тэргүүллээ. Тэд 193 оронд визгүй зорчдог байна. Японы дараа 192 оронд визгүй аялдаг Сингапур, Өмнөд Солонгос оржээ.

Дөнгөж 27 оронд визгүй зорчдог Афганистан улс сүүл мушгисан байна.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.