Т.Билэгтсайхан: Хил нээсэнтэй холбогдуулан ирж буй иргэдэд тандалт судалгаа хийж байна


Т.Билэгтсайхан: Хил нээсэнтэй холбогдуулан ирж буй иргэдэд тандалт судалгаа хийж байна

 

ХӨСҮТ-өөс өнөөдөр цаг үейин асуудлаар мэдээлэл өглөө.

ХӨСҮТ-ийн захирал Т.Билэгтсайхан "Манай улсын хэмжээнд 23 шинэ тохиолдлыг бүртгэгдлээ. Энэ нь өмнөх долоо хоногтой харьцуулахад 60 хувь буурсан үзүүлэлт юм. Өнөөдрийн байдлаар 11 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, 16 хүн хяналтад байгаа. 16 хүний 15-аас нь BQ1.2 хувилбар, нэг сорьцоос BA5.2 хувилбар оношлогдсон.

Хил нээсэнтэй холбоотойгоор манай төв боомтоор ирж буй гаднын болон дотоодын иргэдэд хувилбарын тандалтыг түүвэрлэн хийж байгаа. Өнөөдрийн байдлаар эерэг тохиолдол гараагүй. Мөн эмнэлгийн ор болон эмийн хангамжийн асуудалд анхаарч ажиллаж байна." гэв. Мөн ирэх Даваа гарагт ЕБС-ийн хичээл эхлэх тул ханиад томуунаас сэргийлэн амны хаалтаа зүүж хэвшихийг эмч, мэргэжилтнүүд зөвлөлөө.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.