Х.Нямбаатар Жорж Ченийг ажлаас нь түдгэлзүүлэх захидлаа илгээжээ


Х.Нямбаатар Жорж Ченийг ажлаас нь түдгэлзүүлэх захидлаа илгээжээ

 

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар Мета компанийн Ази, Хятад, Монгол Улсын олон нийтийн бодлого хариуцсан захирал Жорж Ченийг ажлаас нь түдгэлзүүлэх өргөдлийг энэ долоо хоногт илгээнэ хэмээн өнгөрөгч өдрүүдэд мэдээлж байсан.

Тэгвэл тэрбээр уг захидлаа өнөөдөр илгээсэн байна. Эл асуудлыг эргэн сануулахад тэрбээр Жорж Ченийг ажлаас нь түдгэлзүүлэх ёстой гэх хоёр шалтгаан байгаа гэдгийг дурдсан.

Тухайлбал, тусгаар улсын төрийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гүтгэсэн хийгээд улс орны дотоод асуудалд оролцохоор оролдож буй гэх шалтгаантайгаар өргөдөл өгнө хэмээж байв.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.