Өнөөдөр 9 дүгээр сарын 1-ний өдөр.Эрдмийн энэ баярт өдрийг тохиолдуулан УИХ-ын гишүүн М.Оюунчимэг Чингэлтэй дүүргийн 39, 57 дугаар сургууль болон 124-р цэцэрлэгийн нээлтэнд оролцлоо.
Саяхан тойрогтоо ажиллах явцдаа 124-р цэцэрлэгийн өргөтгөл, 245-р цэцэрлэгийн барилгын ажлын явцтай танилцаж, тэдэнд тулгамдаж буй асуудлуудын талаар Сангийн яам болон Боловсролын яамтай уулзаж шуурхай шийдвэрлүүлсэний үр дүнд 245-р цэцэрлэгийн үлдэгдэл санхүүжилтээс 120 сая төгрөгийг богино хугацаанд шийдүүлж чадсанд багш, эцэг эхчүүд талархаж буйгаа илэрхийллээ. Учир нь хүүхдийн цэцэрлэгийн асуудал нь амин чухал хэрэгцээ бөгөөд огт цэцэрлэггүй байсан 8 дугаар хороонд анх удаа 150 хүүхдийн цэцэрлэг ашиглалтанд орхоор болоод байна. Мөн 600 хүүхдийн хүчин чадалтай 124-р цэцэрлэгийн 4 бүлгийн нэмэлт 200 хүүхдийн өргөтгөлд нэн шаардлагатай байгаа 400 хүүхдийн сандал, ширээ, 5 багшийн ширээ сандлыг хүлээлгэн өгөв.
Мөн 9 дүгээр хороонд байрлах дүүргийн ууган цэцэрлэг болох 43-р цэцэрлэгийн эрхлэгч, багш, хүүхдүүд нартай уулзаж цэцэрлэгийн нөхцөл байдалтай танилцлаа. УИХ-ын гишүүний зүгээс энэ цэцэрлэгт 2 багшийн ширээ, сандлыг Боловсролын яамтай хамтран хүлээлгэн өгсөн билээ.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг 1 дүгээр ангид элсэн орж байгаа шинэхэн сурагчиддаа сурлага хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсээд өөрийн зүгээс цүнх, хичээлийн хэрэгслийг бэлэглэсэн юм.
Сэтгэгдэл