Филиппиний Басилан арлын орчимд lady Mary Joy3 зорчигч тээврийн хөлөг онгоцонд гал гарчээ. Энэ талаар Филиппиний эргийн хамгаалалтын албанаас авсан эх сурвалжтайгаар Ройтерс агентлаг мэдээлсэн байна.
Тодруулбал, гуравдугаар сарын 29-ний үдэш зорчигчийн бүхээгт гал гарчээ. Аврах ажиллагааны үеэр 230 хүнийг аварч чадсан ч 12 хүн амиа алдаж, есөн хүн гэмтэж бэртсэн байна.
Филиппиний ABS-CBN News сонины мэдээлснээр, амиа алдсан 12 хүний дотор гурван хүүхэд байсан гэнэ. Галын шалтгаан тодорхойгүй, хэргийг шалгах багийнхан ажлаа үргэлжлүүлж байгаа аж.
Г.Бямбасүрэн
http://www.shuud.mn/a/548359
Сэтгэгдэл