Үзэмчин бөх


Үзэмчин бөх

 

Өвөрмонгол бөх гэдгээр нь бид мэднэ. Зангиатай бөх ч гэнэ. Монгол бөхийн унаган, бас эртний хэлбэр.

Эрт цагт дайн тулаанд ялсан, эсвэл дайны өмнө цэргүүдийг тулааны бэлтгэл маягаар барилдуулдаг байж.

Дайн тулаанд зориулалтын зодог, шуудаг авч явна гэдэг боломжгүй. Иймээс цэргүүд дээлээ тайлан, хуягаа нөмгөн нөмөрч барилддаг байжээ.

Эндээс өнөөгийн өвөрмонгол бөхийн өмсгөл, зүүсгэл эхтэй. Халх бөх нь илүү спорт шинжтэй. Жишээ нь засуул гэх дасгалжуулагч бөхийг бэлтгэж, цол буюу зэрэг олгодог гэх мэт. Шашны зан үйл ч их бага хэмжээгээр нөлөөлсөн байдаг.

Харин үзэмчин бөх нь спорт гэхээсээ илүү тулааны урлаг шинжтэй. Үүний нэг илрэл нь гараар гард, хөлөөр хөлд мэх хийдэг явдал юм.

Өөрөөр хэлбэл зэвсэгтэй үед гараар барьж, хөлөөр мэх хийнэ гэсэн үг юм. Өвөрмонгол бөхийн хувцас зүүсгэлийг дурьдвал: өвдгөвч, зодог, гутал, зангиа зэрэг орно. Найр, наадамд түрүүлсэн бөхдөө зангиа өмсгөдөг.

Түрүүлэх бүр занги буюу уяа нэмж уяна.
Халх бөх нисэж яваа шонхор шувууг дүрслэн дэвнэ. Харин үзэмчин бөх нь зогдор, үс нь унжиж, эр бяр нь ханасан хөх зогдорт арсланг /зарим нь бух гэнэ/ дүрслэн дэвнэ.

Өвөрмонгол бөх хөл мэхийг идэвхитэй ашигладаг. жишээ нь хутгах, цохих, этэх гэх мэт.
Өнөөдөр зүүн Үзэмчний Баярбаатар, Цагаанзаан зэрэг бөхчүүд хурц барилдаанаараа ард түмнээ баясгаж байна.

13-р зуунд Монгол бөх ийм л байсан. Өвөрмонгол бөх нь Монголын соёлын нэг үнэт өв билээ.

Эх сурвалж: https://www.facebook.com/WorldMongolians/photos/a.1050757918351662.1073741828.1049797341781053/1146299768797476/?type=3&theater

Дэлхийн Монголчууд - World Mongolians


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.