АТГ-аас нийтийн албанд томилогдохоор нэр дэвшигч 1498 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянаж байна. Одоогоор 1247 хүний мэдүүлгийг хянаж, холбогдох байгууллагуудад нь хүргүүлжээ. Тэднээс 914 хүний мэдүүлэг зөрчилгүй учраас тухайн албанд томилоход татгалзах зүйлгүйг нь тодорхойлжээ. Харин 74 иргэний ажлын байрны тодорхойлолт хуульд заасан шаардлагыг хангаагүй, эрхлэх ажлын хүрээнд хамааралгүй ашгийн төлөө байгууллагатай нэгдмэл сонирхолтой зэрэг зөрчил илэрсэн учраас 30 хоногийн хугацаа өгсөн байна.
Засгийн газрын гишүүн, дэд сайд, УУХҮЯ-ны газрын дарга, ХХААХҮЯ-ны газрын дарга, ГЕГ-ын дэд дарга, "Эрдэнэс таван толгой” ХК-ийн дэд захирал, АМГТГ-ын Нүүрсний судалгааны хэлтэс, Мэдээлэл технологийн төв, Хүнд үйлдвэр, техник технологийн хэлтсийн дарга зэрэг албан тушаалд нэр дэвшиж материалаа хянуулахаар ирүүлсэн 22 иргэний мэдүүлэг ашиг сонирхолын зөрчилтэй байна. Мөн зарим нэр дэвшигч нь хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ үнэн зөв гаргаагүй учраас АТГ-аас томилгоо хийх эрх бүхий албан тушаалтнуудад сануулга хүргүүлжээ. Ашиг сонирхлын зөрчилтэй эсвэл мэдүүлгээ худлаа ирүүлсэн бол тухайн албан тушаалтныг томилохоос татгалзах ёстой юм.
Сэтгэгдэл